Сурталчилгаа

Байгууллагын бүтэц

Зорилго зорилт

Газрын цахим биржийн зорилго нь Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, худалдаа, түрээс, барьцаа, зах зээлийн үнийн мэдээ цуглуулах үйл ажиллагааг цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай явуулахад оршино.

Газрын биржийн тодорхойлолт

“Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

Албан хаагчдын чиг үүрэг

  • 1. Газрын биржийн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд:
    • Газрын биржийн талаарх дүрэм, журам боловсруулах, баталгаажуулах
    • - Биржийн зөвлөлийг байгуулах, үйл ажиллагааны журмыг тогтоох
    • Биржийн үйл ажиллагааны хураамжийн хувь хэмжээг тогтоох, батлуулах
    • Цахим биржийн програм хангамжийг ажиллуулах газрын авлага боловсруулах
  • 2. Мэргэжлийн удирдлага, заавар зөвлөгөөгөөр хангах ажлын хүрээнд:
    • Газрын биржийн талаарх хууль тогтоомж, журам, дүрмийн хэрэгжилтийг хангах ажлыг орон нутагт зохион байгуулах
    • Орон нутгийн газрын биржийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, мэргэжлийн удирдлага, заавар арга зүйгээр хангах
    • Цахим програм хангамжид нэвтрэх эрхийг газрын мэргэжилтнүүд /аймаг, нийслэл, сум, дүүрэг/-д нээх, програм хангамжид ажиллах заавар удирдамжаар хангах
    • Биржийн үйл ажиллагаа болон тайланг мэдээлэх, сурталчлах
  • 3. Цахим биржийн үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих ажлын хүрээнд:
    • Газрын биржийн цахим програм хангамжийг админ эрхтэйгээр ажиллуулах, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах
    • Орон нутагт явагдаж буй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын явцад хяналт тавих
    • Зах зээлийн үнийн мэдээний өгөгдлийн сан байгуулах, үнийн мэдээгээр үйлчлэх
    • Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн байдалд хяналт тавих, тайлан мэдээг гаргах
    • Газар эзэмших эрхийн барьцааны лавлагааг эрхлэх
    • Биржийн орлогыг төвлөрүүлэх, хяналт тавих
    • Цахим програм хангамжаар дамжуулан хийгдэж байгаа газрын арилжаанд хяналт тавих

Журам, зааварууд

Дд Нэр Үүсгэсэн огноо