НИЙСЛЭЛИЙН 10 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАЖ БАЙНА.

НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/979 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.

Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдааг Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулна.

Газрын баришил  Зориулалт

Хэмжээ /Га/

Анхны үнэ    /Төгрөг/

1.  Баянзүрх дүүргийн 11-р хороо, УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд Амины сууцны хороолол 3.32 383 302 687 
2. Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд Амралт, аялал жуулчлал 3.32 146 880 000
3. Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд Үйлчилгээ 5.0 784 453 500
4. Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу Худалдаа, үйлчилгээ 0.8 124 000 000
5. Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4.0 440 800 000
6. Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4.0 440 800 000
7. Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу Аж ахуй, фермер 3.75 252 489 733
8. Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44 800 000
9. Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд Аж ахуйн 3.02 133 680 000
10.  Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд Хийн түлшээр цэнэглэх станц 0.105 116 300 000

 

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлаг худалдаа явуулах журам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/169 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам”-ын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 9 цаг 00 минутаас эхлэн – 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 17:00 минут хүртэл авна.

Дуудлага худалдааны үнийн саналыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 15 цаг 00 минут 00 секунд хүртэлт авна. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна.

17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт маягтаар гаргана.
  2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар мэдээллийг авна уу.  

Лавлах утас: 315712, 80000233

 

 

 

 

 

Сурталчилгаа

Бусад мэдээ