2017.11.10 ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛЛОО

Өнөөдөр /2017.11.10/ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/387 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 8, 9, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт 3-н нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд танхимаар зохион байгууллаа.
Дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөсөн 3-н нэгж талбараас оролцогчийн хүсэлт ирүүлсэн 4 дугаартай нэгж талбар буюу Дархан сумын 15 дугаар баг, мангирт, цагдаагийн хэсгийн зүүн талд, 300м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай газарт 5-н оролцогч оролцож, тус газрыг анхны үнэ 9,0 сая төгрөгнөөс дуудаж иргэн Ё.Мөнхцэцэг 18,5 сая төгрөгөөр хамгийн өндөр үнийг хэлж ялагч боллоо.
Бусад 1, 2 дугаартай нэгж талбарт оролцогч хүсэлт ирүүлээгүй учир дуудлага худалдаа болоогүй.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хаягнаас авна уу.

http://darkhan.gazar.gov.mn/read.php?module=read&mid=264

Сурталчилгаа