#2019-1668 Дуудлага худалдаа


Дорноговь Замын Үүд 1-р баг

Анхны үнэ: 7,800,000 ₮

Төрөл: Төрийн өмчийн газар

Явагдах хэлбэр: Танхимаар

Хаанаас зарласан: Газрын албанаас

Төлөвлөгдөж буй
Тайлбар:
Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны А/28 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг 2019 оны 03-р сарын 18-ны 15 цагт Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын байранд танхимын хэлбэрээр явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай нь дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc эхлэн сумын Засаг даргын Тамгын газар дээр битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Батлагдсан маягт/ 2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 3. Дэнчин төлсөн баримт; / Дэнчингийн 10%-г Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд тушаана/ 4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл; 5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл. 6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн сан банк 100061400941 тоот дансанд тушаана. Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 91020011 утсаар лавлана уу.
Хаяг:
Дорноговь Замын Үүд 1-р баг Мандах нар хорооллын урд талд
Цэгийн координат Өргөрөг Уртраг
1-р Цэг 43.71201324 111.90862274

Дуудлага худалдаанд оролцох


Хураамж: 12,500 ₮



Дэнчин: 780,000 ₮



Газрын биржийн журмын дагуу дуудлага худалдааны хураамж болон дэнчинг тухайн байгууллагын дансанд тушааж оролцох хүсэлтээ илгээнэ. Админаас таны хүсэлтийг баталгаажуулснаар та дуудлага худалдаанд оролцох эрхтэй болно.
Оролцогчдын бүртгэх хугацаа эхлээгүй эсвэл дууссан тул оролцох хүсэлт илгээх боломжгүй.
Танхимаар явагдах дуудлага худалдаа тул цахимаар үнийн санал илгээх боломжгүй.

Оролцогчдыг бүртгэж буй дуудлага худалдаа

Утас
91020011

Газрын хэмжээ
1300м2

Газрын зориулалт
Худалдаа үйлчилгээний газар /
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

Газар ашиглалтын хэлбэр
Эзэмших

Оролцогч бүртэх хугацаа
2019-03-15 00:00:00 /
             2019-03-18 08:30:00

Үнийн санал авах хугацаа
2019-03-18 09:00:00 /
             2019-03-18 12:00:00

Зар оруулсан байгууллага:
Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
             2019-02-12 11:23:39

Зарыг үзсэн удаа - 58

Сурталчилгаа