#2019-2277 Дуудлага худалдаа


Дорноговь Айраг 4-р баг

Анхны үнэ: 441,000 ₮

Төрөл: Төрийн өмчийн газар

Явагдах хэлбэр: Танхимаар

Хаанаас зарласан: Газрын албанаас

Төлөвлөгдөж буй
Тайлбар:
Айраг сумын Засаг даргын 2019 оны А/81 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг 2019 оны 06-р сарын 12-ны өдрийн 15 цаг 00 минут 00 секундэд Айрагсумын Засаг даргын Тамгын газарт танхимын хэлбэрээр явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай нь дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн сумын газрын даамал гэрээ байгуулна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc эхлэн сумын Засаг даргын Тамгын газар дээр битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Газрын даамлаас авна/ 2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 3. Дэнчин төлсөн баримт; / Дэнчингийн 10%-г Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд тушаана/ 4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл; 5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл. 6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн сан банк 100060100941 тоот дансанд тушаана. 7. Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 95060719 утсаар болон сумын ЗДТГазарт ирж лавлана уу.
Хаяг:
Дорноговь Айраг 4-р баг Цагдаагийн постны урд байрлах өмчлөлийн газрын баруун талд
Цэгийн координат Өргөрөг Уртраг
1-р Цэг 45.78696891041711 109.35220010245564

Дуудлага худалдаанд оролцох


Хураамж: 12,500 ₮



Дэнчин: 44,100 ₮



Газрын биржийн журмын дагуу дуудлага худалдааны хураамж болон дэнчинг тухайн байгууллагын дансанд тушааж оролцох хүсэлтээ илгээнэ. Админаас таны хүсэлтийг баталгаажуулснаар та дуудлага худалдаанд оролцох эрхтэй болно.
Оролцогчдын бүртгэх хугацаа эхлээгүй эсвэл дууссан тул оролцох хүсэлт илгээх боломжгүй.
Танхимаар явагдах дуудлага худалдаа тул цахимаар үнийн санал илгээх боломжгүй.

Оролцогчдыг бүртгэж буй дуудлага худалдаа

Утас
95060719

Газрын хэмжээ
10000м2

Газрын зориулалт
Хөдөө аж ахуйн газар /
Төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалан

Газар ашиглалтын хэлбэр
Эзэмших

Оролцогч бүртэх хугацаа
2019-06-09 00:00:00 /
             2019-06-12 08:30:00

Үнийн санал авах хугацаа
2019-06-12 09:00:00 /
             2019-06-12 12:00:00

Зар оруулсан байгууллага:
Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
             2019-05-08 16:36:06

Зарыг үзсэн удаа - 40

Сурталчилгаа