#2019-3099 Дуудлага худалдаа


Дархан Уул Дархан 12-р баг

Анхны үнэ: 106,400,000 ₮

Төрөл: Төрийн өмчийн газар

Явагдах хэлбэр: Онлайн /Цахимаар/

Хаанаас зарласан: Газрын албанаас

ДХ дууссан
Тайлбар:
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04 -ны өдрийн 01-А/329 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2019.11.18-ны өдөр газрын биржийн /www.mle.mn/ программ хангамж ашиглан цахимаар зохион байгуулна. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2019.10.14, 15, 18 -ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл газрын цахим биржийн www.mle.mn програмд хандан хүсэлтээ гаргана. Цахим дуудлага худалдааг дуудлага худалдаа эхлэх өдөр, цаг, минутад дараах дарааллаар явуулна. 1. Хүсэлтийг хүлээн авч, дуудлага худалдааны оролцогч болсныг цахим дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамжид нэвтрэх нэр, нууц үгээр баталгаажуулж оролцогчид мэдэгдэнэ; 2. Бүртгэлийг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө хаана; 3. Дуудлага худалдаанд оролцогч өөрийн үнийн саналаа дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамжид байршуулах бөгөөд дуудлага худалдааг зогсоох хүртэлх хугацаанд нэвтрэх, бусад оролцогчдоос ирүүлсэн үнийн саналтай танилцах, үнийн саналаа өөрчлөх эрхтэй; 4. Цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно; 5. Дээрх хугацаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамж ашиглан ялагчаар тодруулж, энэ тухай оролцогч тус бүрт мэдэгдэнэ; 6. Дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай гэрээ байгуулах үүрэгтэй; 7. Цахим дуудлага худалдааг зогсоосноор оролцогчдоос ирүүлсэн үнийн санал тус бүрийн хугацааг цаг, минут, секундээр бүртгэн тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна; 8. Дуудлага худалдааны ялагчаас бусад оролцогчдын дэнчинг Ажлын 5 хоногийн дотор аливаа шимтгэлгүйгээр буцаан шилжүүлэх бөгөөд шилжүүлэх данс тодорхойгүй тохиолдолд цахим бүртгэл дэх утас, хаягаар оролцогчтой холбогдож шилжүүлнэ; 9. Дуудлага худалдааны үр дүнгийн талаарх мэдээллийг уг дуудлага худалдааг зохион байгуулснаас хойш хуанлийн 3 өдрийн дотор интернэтээр дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд: 1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 2. Дэнчин төлсөн баримт; /Дархан төрийн сан 100190029401тоот/ дансанд тушаана. 3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл; 4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл. 5. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг /Дархан төрийн сан 100190100941 тоот/ дансанд тушаана.
Хаяг:
Дархан Уул Дархан 12-р баг
Цэгийн координат Өргөрөг Уртраг
1-р Цэг 49.465745350946676 105.97533196846632

Дуудлага худалдаанд оролцох


Хураамж: 12,500 ₮



Дэнчин: 10,640,000 ₮



Газрын биржийн журмын дагуу дуудлага худалдааны хураамж болон дэнчинг тухайн байгууллагын дансанд тушааж оролцох хүсэлтээ илгээнэ. Админаас таны хүсэлтийг баталгаажуулснаар та дуудлага худалдаанд оролцох эрхтэй болно.
Оролцогчдын бүртгэх хугацаа эхлээгүй эсвэл дууссан тул оролцох хүсэлт илгээх боломжгүй.
Үнийн санал авах сүүлийн хугацаа 2019-11-18 15:00:00-д дуусмагц систем 1 минут буюу 60 секунд хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол ДХ автоматаар хаагдана. Хэрэв энэ 60 секундэд оролцогч үнийн санал илгээвэл дахин 60 секунд хүлээх зарчмаар хугацаа сунгагдана.
Та системд нэвтэрсэн байх шаардлагатай. Энд дарж нэвтрэнэ үү

Оролцогчдыг бүртгэж буй дуудлага худалдаа

Утас
7037-6471, 99889695

Газрын хэмжээ
2660м2

Газрын зориулалт
Худалдаа үйлчилгээний газар /
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

Газар ашиглалтын хэлбэр
Эзэмших

Оролцогч бүртэх хугацаа
2019-11-14 00:00:00 /
             2019-11-18 08:30:00

Үнийн санал авах хугацаа
2019-11-18 09:00:00 /
             2019-11-18 15:00:00

Зар оруулсан байгууллага:
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
             2019-11-08 09:39:56

Зарыг үзсэн удаа - 36

Сурталчилгаа